Хуурамч амны хаалтаас сэргийлцгээе

амны_хаалт

Хятадад агаарын бохирдол өсөн нэмэгдэж байгааг ашиглан нэртэй компаниудын амны хаалтыг хуурамчаар үйлдвэрлэж зарах явдал газар авчээ. Шанхай хотын захиргаанаас мэдээлж байгаагаар өнгөрсөн сард л гэхэд, тус хотын холбогдох албаныхан 3-Эм компанийн амны хаалтын 970 гаруй мянган хуурамч хувилбар, мөн тэдгээрийг хийсэн үйлдвэрлэлийн хоёр машиныг хураан авсан байна. АНУ-ын 3-Эм компанийн амны хаалт нь агаар дахь хорт утаа болон нарийн ширхэгтэй тоосонцрыг маш сайн шүүдэг байна. Харин тус барааны Хятадад үйлдвэрлэсэн хуурамч хувилбар нь агаарыг шүүдэггүйгээс гадна, хүний эрүүл мэндэд нэмэлт хор хөнөөл учруулах аюултай болохыг Шанхай хотын захиргааны тайланд дурдсан байна. Энэ долоо хоногийн эхээр Хятадад агаарын бохирдолын дээд буюу улаан өнгийн түгшүүр зарласны дараа амны хаалт, агаар цэвэршүүлэгчийн эрэлт эрс нэмэгдсэн юм. Дэлхий дээр хүлэмжийн хий ялгаруулалтаар тэргүүлдэг Хятад улс агаарын чанараа сайжруулахын тулд ирэх таван жилийн хугацаанд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа хорт утааг 50 хувь бууруулахаар төлөвлөж байгаа юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …