Ерөнхий сайд: Би Н.Энхбаярыг биш өөр хүнийг сайдад сонгосон

1449892974566b9c6ee1e2b
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байгаа. Тэгвэл энэ үеэр түүнээс Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр МАХН-аас өргөн бариад буй асуудлын талаар тодруулсан юм. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж  өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ саналыг Ерөнхий сайд анх тавьсан” гэсэн юм. Харин Ерөнхий сайд түүнийг хэвлэлээр өөрийнх нь нэрийг барьж элдэв мэдээлэл хийхгүй байхыг санууллаа.
-Шадар сайдад Н.Энхбаярыг томилуулахаар хүсэлт гаргалаа. Таныг энэ саналыг анх тавьсан гэж МАХН-ынхан мэдээллээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийсэн байх шиг байна. Энэ бол хэвлэлийн хурал хийгээд байх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй.
-Гэхдээ энэ асуудлыг урд нь ярилцаж байсан гэсэн мэдээлэл байна. Та уулзаж ярилцсан, тохиролцоо хийсэн зүйл бий юу?
-Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм. Хоёрдахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн. Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магдалал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна.
Г.Лхагваа
zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …