Эмнэлэгт гал гарч, 23 хүн амиа алджээ

eau3ui7o11u1uh5v0lioii4a9ОХУ-ын Воронец хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт Москвагийн цагаар 11:00 цагийн орчимд гал гарсны улмаас 23 хүн амиа алдсан тухай “www.rt.com” мэдээллээ. Тус хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Түймрийн үеэр 29 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэв.

Галын улмаас тус эмнэлгийн байр бүхэлдээ шатсан бөгөөд дахин сэргээн засварлах боломжгүй гэжээ. 600 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев ослын шалтгааныг хурдан олж мэдэгдэхийг албаныханд даалгажээ.

Москвагийн хойд хэсгийн Дмитровский дүүрэгт байрлах сэтгэцийн эмнэлэгт 2013 оны есдүгээр сард гал гарсаны улмаас 38 хүн амиа алдсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …