Иран сансарт сармагчин илгээнэ

big_iran_spИраны сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсон байна. Одоо тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд тусгай төвд таван сармагчныг нислэгт бэлтгэж байгаа ажээ. Тэдгээр сармагчингуудаас «арай эрүүл чийрэг, авхаалжтай» зөвхөн нэг сармагчинг «Кавошгар-5» пуужингаар сансарт илгээнэ. Өнгөрсөн онд тус улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байжээ. Иран улс өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог замд илгээх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдсэн байсан билээ. Тус улсын сансрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 2008 онд хиймэл дагуулын анхны загварыг тойрог замд гаргсан бол жилийн дараа дахин сансрын аппарат хөөргөжээ.

Д.Жаргал

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …