Нийслэлийн 24-р сургуульд дэлбэрэлт болжээ

24r-surguuli

Өнөөдөр өглөө 06:40 цагийн үед Нийслэлийн 24-р дунд сургуулийн цайны гаүарт газ дэлбэрсэн байна. Тодруулбал, сургуулийн зүүн жигүүрт газ дэлбэрч цонхнууд хагарсан бөгөөд сургуулийн цайны газрын зарим цонх хайлжээ. Дэлбэрэлт болох үеэр сурагчид цуглаагүй байсан учир хүн бэртгэж гэмтээгүй бөгөөд галыг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Одоогоор хэргийн газарт мэргэжлийн байгууллагууд үзлэг хийж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд…

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж …