Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны нэг сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн орон сууцнууд хамгийн хямд бол Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байна. Хуучин хоёр өрөө байр 84 сая төгрөг байна.
Г.ТУУЛ
эх сурвалж: news.mn