Мөнгө татах, өсгөх арга

7d6127e45be42b09original

Мөнгийг яаж өөртөө татах вэ? Хэрхэн баяжих вэ? Энэ бол сая сая хүний толгойд байнга эргэлдэж байдаг бодол юм. Эртний Хятадын фэнг-шүй сургаальд материаллаг баялгийг татах, арвижуулах талын зөвлөлгөө онцгой байр суурийг эзэлдэг байжээ. Үүнээс зарим нэгийг нь та бүхэнд толилуулъя.

Мөнгө ихтэй баян хүнээс ирсэн мөнгийг солилгүй, задлалгүй, тэр чигт нь хадгалах сайн. Энэ нь ямар ч дэвсгэрт байж болно.

Мөнгийг өглөөгүүр, цэвэрхэн угаасан гараараа тоолж байвал зохино.

Мөнгөө түрийвчний хэсэг тус бүрт дэвсгэртийн дэс дарааллаар цэгцтэй байрлуулж сурах хэрэгтэй. Эхлээд 20-тын дараа нь 10-тын дэвсгэр гэх мэт.

Мөнгөтэй болсон эхний өдрөө үрэх хэрэггүй. Бодлогогүй зарцуулахаас зайлсхийж гэртээ хэсэг хугацаагаар хадгалбал мөнгөний “үүр” бий болдог.

Гал тогоо, үүд зэрэг газруудыг үргэлж цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Учир нь мөнгө цэвэр газар илүү тогтдог. Мөнгө хадгалах түрийвч улаан өнгөтэй байвал сайн. Эсвэл улаан өнгийн чимэглэлтэй байсан ч болно.

Мөнгө олох чадвараа сайжруул. Түрийвчиндээ элдэв бусын юм бүү хадгал. Зөвхөн мөнгө болоод мөнгөний картууд л байхаас худалдан авсан зүйлсийн тасалбар зэргийг хадгалах хэрэггүй.

Олсон мөнгөнийхөө 10 хувийг сайн үйлсэд зарцуул. 25 хувийг нөөц болгож далд хий. 15 хувийг нь гачигдаж буй ах дүүдээ өг. Үлдсэн 50 хувийг өөрөө хэрэглэ. Хамгийн чухал нь өглөгч бай. Хүн өгснөөсөө 2 дахин ихийг эргүүлж олдог. “Өөртөө арвихан унагах” гэсэн зарчмаар амьдарч хэрхэвч болохгүй.

ЭХ СУРВАЛЖ:BOLOOD.MN

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …