Лейди Гага олон жил нууцалж явсан нууцаа дэлгэлээ

Түүний “Til It Happens To You” дуу нь “The Hunting Ground,” буюу хүчингийн хэргийн нөлөөллийн тухай баримтат киноны дуугаар сонгогджээ. Дуучин Лэйди Гага тус дуугаар өөрийн бодол мэдрэмжийг илэрхийлсэн гэж үздэг байна. Тэрбээр өсвөр насандаа хүчирхийллийн золиос болж байсан ба тэр тухай мэдрэмжийг дээрх дуундаа шингээжээ.

pfs4549801449201512140310

“Олон жилийн турш зөвхөн өөртөө л нууж явсан энэ хэргийг би хэнд ч хэлээгүй” гэж өгүүлэх дуучин бүсгүй 19 настайдаа өөрөөсөө насаар ах нэгэн продюсерийн халдлагад өртсөн гэдэг. Тухайн үед болсон хэргээс үүдэн бүх л насаараа өөрийгөө буруутгаж, би л энэ бүх гайг өөртөө авчирсан гэж өөрийгөө зэмлэж, өөрийгөө шийтгэж явсан тухайгаа хуваалцсан юм. Түүний дотоод сэтгэлд нэг үгээр дайн болж байсан гэдэг. Өөрийгөө буруутгах, эсвэл өөрийгөө энэ бүхэнд буруугүй шүү дээ гэж бодох зэргээр дотооддоо ихэд сөргөлддөг байсан гэнэ. Уг явдлаас болж Гагагийн бүхий л амьдрал, тухайн үед байсан Гага гэдэг бүсгүй тэр чигтээ өөрчлөгдсөн гэж тэрбээр ярьсан юм.

эх сурвалж: папарацци,мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …