Эмэгтэй хүний нэг зовлон бол жин нэмэх. Жин нэмэхгүй байхын тулд хүүхнүүд юугаа ч хайрлахгүй зүтгэж хортой хоргүй баахан эм залгилахаас ч буцдаггүй. Эмэгтэйчүүдийн энэ хүсэл дээр суурилсан энэ төрлийн олон бизнес байдаг бөгөөд тэдний ихэнх нь үр дүн муутай. Тураадаг кофе болон цайнд мансууруулах бодис орсон байдгийг ч эрдэмтэд нотлоод байгаа билээ. Тухайн үед жин хаялаа эргээд таргалах магадлал өндөр байдаг. Харин “хавиргаа хадуулах” буюу хамгийн сүүлийн богино хавиргаа мэс заслын аргаар авахуулахаар ахиад таргалахгүй найдвартай төдийгүй бэлхүүс нарийсдагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн богино хавирга нь энгийнээр хэлэхэд дороо өөхөн давхарга ихээр хуримтлуулдаг тул уг хавиргыг нь хадаад авчихаар бэлхүүсэн тус газар өөх хуримтлагдахгүй найдвартай турдаг байна. Иймээс энэ аргыг сүүлийн үеийн анагаах ухаанд өргөнөөр ашиглаж бэлхүүс нарийсгаж хүүхнүүд ч ихээр хийлгэх болжээ. Энэ аргаар манай энэ цагийн сайхан бүсгүй Э.Одгэрэл бэлхүүсээ нарийсгасан түүхтэй. Тиймдээ ч топ мисс жингээ барьж гоолиг байж чаддаг гэнэ шүү.