Ким Кардашьянд хүүхэд асрагч хэрэггүй

556f0e4ddebbbae4greatЭнэ сарын 05-ны өдөр Ким Кардашьян, рэппер эр Канье Уэст нар хоёр дахь удаагаа аз жаргалтай ээж, аав болцгоосныг бид мэднэ. Тэд хүүтэй болсон бөгөөд түүнийгээ Сэйнт буюу Гэгээн гэж нэрлэжээ. Ээж, хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Кардашьян, Уэст нар хүүхэд асрагч авалгүй өөрсдөө шинэ хүнээ асарч, түүнтэйгээ “ноцолдож” байгаа аж.

Хэтэрхий гялгар амьдралд дуртай бүсгүйн шүтэн бишрэгчид живх сольж, даавуу угааж буй Кимыг төсөөлж чадахгүй байгаа ч Кардашьян өөрөө бүгдийг амжуулж, огтхон ч түүртэхгүй байгаа гэнэ шүү. Дээр нь тэрбээр хүүгээ хөхөөрөө хооллож байгаа бөгөөд нэмэлт тэжээл өгөхгүй байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …