Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр 18:20 цагт төв талбайн сүлд модны гэрлийг асаана. 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болох юм.