-200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах
– 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах
– Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх
– Уртасгасан цагаар үйлчилгээ авах
-Тохилог орчинд үйлчлүүлэх
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ илүү ойртож, нөгөө олон жил яригдаж байнга шүүмжлүүлдэг хүнд суртал огт үгүй болно. Энэ миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл. Өөрөөр хэлбэл ямар ч иргэн энэ төвд ирээд өөрийн хүссэн үйлчилгээгээ шууд авах, урт хугацаа гэхэд 12 цагийн дотор олгох боломтой болж байгаа юм. Хамгийн гол энэ төв хэн нэгний захидлыг дарга руу зөөдөг бус тухайн иргэнд шууд олгодог байх төрийн үйлчилгээний шуурхай зарчимд бид шилжихээр зорьж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвийн дарга О. Мөнх-Оргил “Манай төв нь байгуулагдаж, үйл ажиллагааг нь жигдрүүлснээр иргэд дэлгүүрээс өөрт хэрэгцээтэй зүйлээ төлбөр төлж ямар бэрхшээлгүй авдаг шиг төрийн үйлчилгээг шууд авдаг болж байгаагаараа давуу талтай. Нэг үгээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг цогцоор нь сайжруулж, төрийн байгууллага цосхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах бололцоог бүрдүүлж байгаа юм. Бидний төлөвлөж байгаагаар 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.