Гар аргаар алт олборлож буй иргэдээс үйлдэх гэмт хэрэг ихсэх хандлагтай болжээ

564-300x195Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх газарт гар аргаар алт олборлож буй иргэдийн үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг судлахад  нийт 22 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 14 байснаас 4 нь гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба дээрх гомдол мэдээллийн  ихэнх нь хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой холбоотой байна.

Тухайлбал: 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Гацуурт ууланд хуваариа алт олборлож байсан 28 настай, эрэгтэй Б нь, 50 настай, эрэгтэй Б гэгчтэй алт олборлодог нүхээ булаацалдан маргалдаж,  зүүн дал орчимд нь  хутгалж санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар аргаар ухсан нүхэнд алт олборлох гэж байсан хоёр иргэн шороонд дарагдаж, Онцгой байдлын газрын 20 албан хаагч, гурван машин,  цагдаагийн хэлтсийн 10 албан хаагч, 2 автомашин  2 хоног ажилласны үр дүнд цогцосыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж авсан зэрэг хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэргүүд гарсан байна.

11111111

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь “Гацуурт”-ын ууланд гар аргаар  алт олборлохоор Улаанбаатар хот, Төв аймаг, Дархан-Уул аймаг, Орхон аймаг болон бусад аймгуудаас иргэд ихээр ирж байгаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, алт олборлодог нүхээ булаацалдан маргах асуудал их байгаатай холбоотой байна. Түүнчлэн хувийн хамгаалалтын алба болон сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хүчээр бүрэн хамгаалах боломжгүй байдлууд нөлөөлж байгаа ажээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …