Н.Энхбаяр МАН-МАХН-ын дарга болох санал тавьжээ

enh0217

МАН болоод МАХН нэгдэх тухай асуудал сүүлийн үед нилээдгүй яригдах болсон. Тэд энэ талаарх уулзалтаа Сөүл ресторан зэрэг газруудад ойр, ойрхон хийх болсон гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын Бага хурлаар хоёр нам нэгдэх тухай асуудал яригдсан байна. Учир нь тус намын дарга М.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр нам нэгдэхийг Н.Энхбаяр бид хоёр шийдэхгүй” гэж ширүүхэн мэдэгдэл хийсэн. Түүнийн энэхүү мэдэгдлийн цаад учир нь тайлагдаж эхлэх шиг боллоо. МАН-ын Бага хурлаас өмнөхөн “Хоёр намыг нэгтгэх хэлэлцээрийн баг”-т МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН, МАХН нэгдсэн тохиолдолд миний бие намын дарга болно” гэсэн санал тавьсан байна. Иймд хоёр намын хамтрах хэлэлцээр зогссон байна. Зарим эх сурвалжууд “Хоёр нам нэгдэх тухай асуудал нэг мөсөн зогссон. Учир нь МАН-ын одоогийн гишүүд Н.Энхбаярыг ямар ч үед МАН-ын даргаар томилохгүй” гэсэн юм.

Н.МЯГМАР

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …