Алтан шаргал үсээр гоёсон хөтлөгч бүсгүй

5L0A6125

“Хэцүү анги” киногоор хүүхэд залуусын танил болсон Э.Уянга UBS телевизийн хөтлөгчийн хувиар олны өмнө гараад хэдэн жил болж буй. Арван жилийн ширээнээс урлагт хөл тавьсан  тэрбээр МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг төгсөөд төдийлөн удаагүй. ШУТИС-д суралцдаг залуутай нэр холбогдож явсан тэрбээр “UBS” телевизийн хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй хайрын романс үүсгэсэн хуримын зар түгээнэ гэж байсан ч хосууд хоёр тийшээ болж, дурлалдаа цэг тавьсан. Хөтлөгч Э.Уянга нь 10 жилийн ширээнээс кино урлагт хөл тавин “Миний муу аав”, “Кино шиг амьдрал”, “Зоорь” зэрэг бүтээлд туслах болон гол дүрийг бүтээсэн. Тэрээр алива арга хэмжээнд уригдан хөтлөгч хийгээд завгүй явах болсон юм. Харин энэ удаад түүнийг чөлөөт цагаараа найз нөхөдтэйгээ байх үеийн гэрэл зургийг онцлон хүргэж байна. Цоглог хөтлөгч бүсгүй алтан шаргал үсээр гоёжээ.

эх сурвалж: папарацци.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …