Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихээр гарах болсон нь уржигдар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирддагын төвд ирсэн гэмт хэргийн шинжтэй 90 дуудлагын 58 нь хулгайнх байгаагаас харагдана. Тэгвэл хулгайн үйлдлийн ихэнх нь автомашинаас эд зүйлс тоносон хэрэг байжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан “Тоёота премио” маркийн автомашины салхины шилийг хагалж, хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн IV хорооны 13 дугаар байрны гаднах зогсоолд байсан “Тоёота приус” маркийн автомашины дулаан хучлагыг оршин суух тодорхой хаяггүй, 42 настай эрэгтэй хулгайлсныг илрүүлжээ. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай эмэгтэй “Голомт” банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn