Хүмүүсийн хамгийн их боддог нэг зүйл нь үрчлээ байдаг бөгөөд тэдгээрт хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хандлагатай байдаг. Ботокс болон бусад бүтээгдэхүүнийг үрчлээний эсрэг тэмцэх гол байгаа боловч энэ нь өвдөлт болон мөнгө санхүүгийн хувьд ихээхэн асуудалыг дагуулдаг. Бид үрчлээнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох тухай гадаадын мэдээллийн сайтаас орчуулан хүргэж байна. Бүсгүй та доорхи 8 аргачлалыг мөрдсөнөөр үрчлээнээс салж чадах болно. Үрчлээндээ баяртай гэж хэлэхэд уг зөвлөгөө хэрэг болох бөгөөд даган мөрдсөний дараа үрчийсэн арьсаа мартах болно гэж онцолсон байна. Гадаадын хүүхнүүд энэ аргыг ач холбогдол өгч хэрэглэж үр дүнтэй байна гэсэн сэтгэгдэлүүд их байна.
Бохирдолыг сайн цэвэрлэж эмзэг арьсыг цэвэрлэх: Та ямар зүйл идэх гэж байгаагаа мөн нүүрээ ой сэвгүй будах зэргийн хянаж чаддаг ч бохирдолыг хянаж чадахгүй. Бохирдол нь арьсан дахь хүчилтөрөгч болон коллагены хэмжээг багасгаж улмаар үрчлээ үүсгэдэг. Гүн бохирдол нь арьсны өнгийг алдагдуулж арьсны нүхийг хааж улмаар нүүрэн дээр юм гарж эхлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс орой гэртээ ирээд л нүрээ буцалсан цай эсвэл содатай усаар угааж долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа нүүрээ гуйжуулж байх хэрэгтэй.
Хэрхэн арьсаа чийгшүүлэх бэ : Шалтгаангүйгээр олон удаа нүүрээ угаах арьс хуурай шиг нөхцөлийг бүрдүүлдэг. Нүүрээ угааж байхдаа савангаас аль болох зайлсхийх ёстой. Тэд арьсыг хатаана. Ер нь өглөө нүүрээ угааж чадахгүй бол зүгээр л жижиг хэмжээний усаар чийгшүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй. Та энэ аргыг хэрэглэсэнээр өдөр бүр нүүр тань өнгөлөг гялалзаж харагдах болно гэдгийг санаарай.
Нүүрээ зөв будах:
Будаг хэрэглэх үед арьсыг татах болих хэрэгтэй. Энэ бол маш чухал юм. Гоо сайхны багс болон хэрэгсэлүүдийг зөв сонгох. Будагнаас болж нүүр их үрчлээ үүсдэг.
Хангалттай амрах: Хангалттай сайн унтсаны өглөө нүүрний арьс ямар байдагийг та нэг үзээрэй. Арьс нөхөн сэргэгддэг. Нэгэн судалгаагаар хамгийн их үрчлээтэй хүмүүс эрэгтэй хүн 5 цаг, эмэгтэйчүүд 7 цаг унтдаг хүмүүс илүү үрчлээтэй байгааг тогтоосон байна. Та аль болох их амарч авах хэрэгтэй. Таны арьс тань үүний төлөө талархах болно.
Хангалттай ус уу:
Ус нь бидний сайн сайхны төлөө ид шидийн, чухал бүтээгдэхүүн юм. Өдөрт хоёроос доошгүй литр ус уух хэрэгтэй. Энэ нь арьсыг чийгшүүллэхэд хангалттай. Ус хангалттай уусанаар батга болон үрчлээ зэрэг бусад олон асуудлыг урьдчилан сэргийлж санхүүгийн хувьд их мөнгө хэмнэдэг шүү.
Хуванцар савыг бүү хэрэглэ:
Ус уухдаа та шилэн саванд ус уух хэрэгтэй. Учир нь хуванцар сав нь найрлаганд өөрчлөлт оруулж үр дүн нь муу байдаг..
Таны хүзүү, гарыг сайн анхаарах хэрэгтэй. Учир нь хүний насыг гар болон хүзүүний арьсаар мэддэг шүү.
Тиймээс та хүзүү, гар үл тоомсорлож болохгүй. Гар хүзүүндээ мөсөөр жин тавих хэрэгтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Англи хэлнээс орчуулсан. Г.Ичинхорлоо