Шоу бизнесийн одод эгэл жирийн хүмүүстэй адил гайхамшигт итгэж, Шинэ жил хийгээд Зул сарын баяраар баярлаж цэнгэдэг нь ойлгомжтой зүйл. Тэд Шинэ жилийн зар сурталчилгааны кампанит ажлуудад дуртайяа оролцож, гэрэл зургаа авахуулаад зогсохгүй элдэв баярын өмсгөлийг зүүх болсон. Хэд хоногийн өмнө дуучин Бейонсе багт наадмын хувцас өмсчээ. Тэрбээр Нью-Йорк хотын нэгэн гудамжаар Шинэ жилийн гацуур модны дүр төрхтэй зугаалсан аж. Од бүсгүй тод өнгийн ногоон өмсгөл, саа, гялгар тоглоомуудаар гоёж, Сантагийн малгай духдуулаад, хөгжилтэй нарны шил зүүжээ.
Эх сурвалж www.wikimon.mn