Лантуун Дохио ТББ-н тэргүүн Ц.Ганжавхлан шинэ оны босгоор Ид шидийн уут нэртэй аян өрнүүлж нийт 116 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг өгөхөөр зорьж ажиллаж яваад энэ айлтай учирчээ. Энэ бараг хүн амьдрахгүй дээ гээд өнгөрч явах гэснээ зориг шулуудан ороход нь 7 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон ээж байсан гэнэ. Тэд аяныхаа хүрээнд хүүхдүүдэд нь бэлэг өгч энэ айлд туслах залууусыг нэгтгэж байгаа аж. Тэрээр өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ. “,,,Ийм айл нэг биш, бараг хүн амьдрахгүй дээ гээд хаяад явж байгаад юмыг яаж мэдэхэд хэмээн хаалгыг нь татаад ороход 7 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон ээж байж байсан. Тэр Номинд үйлчлэгч хийдэг 3 хүүхдээ сургуульд явуулдаг маш цэвэрч !”. Хүн шүү дээ баян айлын нохойны үүрч ийм биш хотын дарга нар халаалттай байр фалантай жорлонд амьдарч Мөнгөнд тушигдаж явахад ард түмэн нь ийм орчинд аж төрөх гэж залуусаа нэгдэе гэжээ”.
Нээрээ л сэгсгэрч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Амьдрал гэдэг буцалсан будаа шиг. Энэ гэрт өсч байгаа 7 хүүхэд ямар ч байсан эмэгтэй хүнд гар хүрэхгүй, барагын саад бэрхшээлийг тоодоггүй ирээдүйн эх орноо дэлхийд дуурсгагдах хүмүүс болох нь гарцаагүй үнэн. Миний өвөө их хэлдэг байсан “,,, хүн гэдэг сонин хачин амьтан хаана ч амьдарна мөсөн дээр ч амьдарна сүүлрүүгээ мөснөөс нь сайхан газар олдохгүй гэж”. Хүн гэдэг хаана ч тасан зохицох чадвартай тэр дундаа Монгол хүн бол Мятрагшгүй цуцашгүй хүмүүс байдаг юмдаа.