Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Олон нуурын болон  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир Дархадын хотгор орчмоор 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

tsag-agaar.gov.mn

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …