Жүжигчин Д.Оюунтуулын “сайн нөхөр” ил болов

oyuntuul
Жүчигчин Д.Оюунтуул тогооч Я.Энхээтэй хамтран “21000” телевизийн реалити шоунд оролцож, хамгийн бага мөнгийг 10 хоногт зарцуулснаар өрсөлдөгчөө ялсан.
Гурван сая төгрөгний эзэн болсон жүжигчин бүсгүй маань шагналын мөнгөнөөсөө уран бүтээлдээ зарцуулахаа ярьсан юм. Тэгвэл тэд өмнө нь нэгнээ огт таньдаггүй байснаа шоунд оролцсоноор танилцаж, ихэд “дотно” болсон талаараа жүжигчин Туул шагналаа гардах үеэрээ хэд хэдэн удаа давтан хэлсэн.
Түүний ярьсан бусдад буруугаар ойлгогдчихвий хэмээн эмээсэн тогооч Я.Энхээ “Бид шоунд оролцсоноор сайн найз, сайн нөхөр” болсон хэмээн залруулга хийхэд хүргэв.
Дашрамд дурдахад, жүжигчин Д.Оюунтуул жүжигчин А.Туяатай хамтран байгуулсан “T&T” продакшны анхны бүтээл болох телевизийн бүрэн хэмжээний жүжиг тун удахгүй үзэгчидийн хүртээл болох гэж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …