М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадоржийг ангайтал Д.Батбаярт сюрприз барив

Snapshot_2013-07-25_110604 Mонгол жудаг, ёсоо боддог ухаалаг хүү М.Даваажаргал өөрийн хуурай ах бөгөөд багш Д.Батбаярт саяхан дэлхийд байхгүй том бэлэг барьжээ.  Тодруулбал, Хакухо Индонези орчмын шүрэн арлаас авчирсан ховор шүрэн дээр аавынхаа дэвж буй төрхийг товойлгосон алтан нуухтай шүрэн хөөргийг урлуулан бөх хүний хоёр гардан барьж тамхилах дайны том хөөрөг бэлэглэсэн аж.

Д.Батбаяр өөрийнхөө араас олон зуун залуусыг дагуулан Японы мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр барилдуулсан түүхтэй. Үүний тод илрэл бол Дархан аварга Ж.Мөнхбатын нялх хүү Даваажаргалыг хөтлөн сүмо руу “урвуулсан”  нь өдгөө сумо бөхийн олон рекордыг давтан, давж түрүүлсээр Их аварга болсон билээ.

Энэ их гавъяаны эх үүсвэрийг тавьж өгсөн ачтандаа ийнхүү хосгүй бэлэг барьсан нь хэн бүхний сэтгэлийг булаасан байна. Тэр ч бүү хэл үүнийг нь харсан Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл уулга алдан “Хөөрөг, хөөрөг гэхэд арай дэндэнэ ээ. Том гүц, домбо шиг юм” хэмээн шогширсон гэнэ шүү.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …