Сахалтай эрчүүд дарга болох магадлал өндөр гэдгийг эрдэмтэд нотолжээ

25d9cd1f37482c97greatЭрдэмтдийн мэдэгдсэнээр бол сахалтай эрчүүд илүүтэйгээр том дарга болох магадлал өндөр байдаг гэнэ. Энэ талаар судлаачид “Хэрэв та албан тушаалын шат ахихыг хүсэж байгаа бол удирдах албан тушаалуудад ихэвчлэн нүүр амандаа ихээхэн үс, сахалтай эрчүүд ажилладгийг бодолцох хэрэгтэй юм” хэмээн өгүүлэв. Яг одоогоор бол үс, сахал зэрэг нь албан тушаалын өндөрлөгт гарах зүйл мөн үү гэдэг нь эрүүл мэндийн ажилтнуудын жишээн дээр судлагдаад байгаа асуудал аж.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд анагаах ухааны салбарт удирдах албан тушаалд ажилладаг 1018 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэгтэл тэр хүмүүсийн 20 гаруй хувь нь сахалтай байсан гэнэ. Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар сахал нь эрэлхэг зориг, хариуцлагатай байдал, давуу байдал, эрч хүч, өөртөө итгэлтэй байдал зэргийг дэндүү ихээр мэдрүүлдэг байна. Тиймээс энэ нь тухайн хүний ажлын байр суурьт шууд тусгалаа олдог аж. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …