“Сонгуул-2016” болоход хэдэн сар үлдлээ. Сонгуул төхөхөөр л ард иргэдийгээ санаж сарвайдаг улс төрчидийн ээлжит PR эхэлжээ. Энэ жил эдийн засгийн хямралтай байгаа учир нэр дэвшигчид хаялага өндөр “Подарки”-аа ээлж дараалан задалсаар. Тэд нүүрс дарахаас гадна будаа, гурил, нэгж, мөнгө, 40 литрийн бидон гээд л боломжтой бүх зүйлийг тарааж байна. Харин манай сонгогчид бэлэгний хур буулгаж байгаа нэр дэвшигч нарыг сонгох болов уу даа…. Ай хөөрхий гэж…..
1. Бидон Ганбаа буюу УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат тойрогтоо зориулж 40 литрийн бидон тараасан. -УИХ-д АН-аас сонгогдон ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат өнгөрсөн сарын сүүлэээр өөрийн тойрогтоо ажиллаж байх үедээ иргэд, ирээдүйн сонгогчиддоо 40 литрийн бидон тараажээ. Түүний энэ үйлдлийг сонгуулийн өмнөх PR ажиллагаа гэж олон хүмүүс онцолж байна.
2. УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийнхээ иргэдэд нүүрсний эрхийн бичиг тараажээ. Тэрбээр “Энэ өвөл эдийн засгийн байдал таагүй, цаг хатуурч байгаагийн улмаас манай тойргийн цөөнгүй иргэн түлээ, нүүрсний туслалцаа ирүүлэх хүсэлтийг надад ирүүлсэн байна. Энэ дагуу Хан-Уул дүүргийнхээ гэр хорооллын өрх бүрт таван шуудай нүүрс олгож, та бүхнийг өнөтэй дулаан өвөлжихөд сэтгэлийн дэм үзүүлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.
3. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойргийнхоо иргэдтэй уулзахдаа нэгж тарааж, ирцийг нь нэмэгдүүлжээ. Сонгууль ойртмогц гэнэт сэрсэн мэт тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийж эхэлдэг жишиг тогтоод удаж буй. Тэр жишгийг Л.Эрдэнэчимэг гишүүн буухиалж байна. Тэрбээр 11 дүгээр сарын 07-ны өдөр тойргийнхоо иргэдтэй уулзалт хийсэн. Ингэхдээ тойргийнхоо иргэдэд урилга хүргүүлж, ирсэн хүмүүст нэгж тараажээ. Урилга дээрээ эрхэм гишүүн “Урилгаа үзүүлээд нэгжээ авна уу” хэмээн улаан тамга дарсан байв.
4. “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай өөрийн нэр дэвшихээр зэхэж буй дүүргийн иргэдэд нүүрс тараав. Анх иргэний хөдөлгөөнөөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар жагсаал, цуглаан хийж гарч ирсэн. Үүнийхээ дараагаар өөрсдөө нам байгуулж явсан ч төдийлөн амжилт олоогүй. Үүнийхээ дараагаар 2008 онд АН-д орж Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгвэл энэ удаа О.Магнай “даагаа” нэхэх гэж буй бололтой. Тэрбээр , СХД-д “Дэм дэмэндээ” аян нэрээр иргэдэд нүүрс тараасан юм.
5. “Дүнжингарав”-аар овоглодог УИХ-ын гишүүн Б.Наранхүү нутгийн золголтод ирсэн аймаг, улсын цолтой 110 уяач, бөхчүүд харваачидад тус бүр нэг сая төгрөг тараасан. Мөн тэрбээр, өнгөрсөн наадмаар “Хурд” хамтлагийг урьж 50 гаруй сая төгрөг төлөн нутагтаа бүрэн хэмжээний тоглолт хийлгүүлсэн гэнэ. Үүнээс гадна өнөө жилийн баяр наадмаар улсын начин цолны болзол хангасан Дундговь аймгийн харьяат Э.Даш, А.Алтангэрэл нарт Улаанбаатар хотод тус бүр хоёр өрөө байр, мөн улсын наадамдаа хурдан хүлгээ түрүүлүүлсэн уяачид Улаанбаатар хотод хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулснаас гадна эдгээр гурван залууд тус бүр нэг нэг Ланд 200 авто машин өгчээ. Мөн хурдан хүлгээ улсын наадамд айрагдуулсан зургаан уяачдад тус бүр 10 сая төгрөг, ТХДЖТ-ын 16 уран бүтээлчийг Хайнань явах 16 сая төгрөг, тус театрын уран бүтээлийг дэмжиж 10 сая төгрөгийг тус бүр гардуулсан аж. Үүнээс гадна аймгийнхаа гурван сая дахь иргэний чацуутан Ц. Азбаяр хүүд байрны ордерыг мөн гардуулжээ. Ганцхан наадмаар л тэрбум орчим төгрөгийн бэлэг тараажээ.
6. Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын тойргийнхондоо өгсөн сонгуулийн бэлэг бусдаасаа хэтэрхий онцгой байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр, цэвэр усны саван дээр өөрийн зургаа хэвлүүлж, мөнхжүүлсэн. Цэвэр усны хаяг шошго дээр өөрийн хөрөг, гарын үсгээ, албан тушаалаа хэвлээд гаргачихсан байх юм. Яг л мөнгөн дэвсгэрт дээр байдаг Чингис хаан, Сүхбаатар жанжины хөрөг шиг сүртэй хаяг шошготой ус үйлдвэрлэжээ. Энэ бол оны онцлох бэлгээр ямарч өрсөлдөгчгүй тодрох нь тодорхой.
7. Энэ өвлийн хамгийн сонгогдог сонгуулийн PR бол нүүрс тараах гэж гишүүдийн чихэнд хэн нэгэн шивнэсэн бололтой. О.Магнайгийн эхлүүлсэн “нүүрс хөтөлбөр”-ийг гишүүд дуу дуугаа авалцаад л даган дуурайж байна. Уг буухайг Л.Болд хэрэгжүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнгөрсөн өдрүүдэд “Халуун сэтгэл” хэмээх нүүрсний аянг зохион байгуулж Чингэлтэй дүүргийн сонгогч олондоо нүүрс тараалаа. Одоо ч тэрхүү аян үргэлжилж байгаагааг дашрамд дурдах нь зүйтэй. Дашрамд дурдахад нэг иргэнд хоёр шуудай нүүрс тараасан сурагтай.
7. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн Сайнцагаан сумын зарим иргэдэд 5 кг-ийн савлагаатай “сакура” будаа, 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт тараажээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, бүтэн, хагас өнчин хүүхэд зэрэг нийт 50 хүнд гарын бэлэг гардуулсан байна. Мөн нийгмийн хөгжлийн хэлтэст эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд зориулж Б.Наранхүү 5 сая төгрөгийг хувиасаа өгчээ. Эрхэм гишүүн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж сонгогчиддоо бэлэг тараахада бусад шиг хоёр, таван шуудай нүүрс биш харин ч их нүнжигтэй загнаж байгаагаараа онцлогтой. Дашрамд дурдахад нутгийн иргэд нь ирэх жилийн цагаан сарын нутгийн золголтыг тэсэн яадан хүлээж байгаа гэнэ.
8. Энэ өвлийн хамгийн сонгогдог сонгуулийн PR бол нүүрс тараах гэж гишүүдийн чихэнд хэн нэгэн шивнэсэн бололтой. О.Магнайгийн эхлүүлсэн “нүүрс хөтөлбөр”-ийг гишүүд дуу дуугаа авалцаад л даган дуурайж байна. Уг буухайг Л.Болд хэрэгжүүлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнгөрсөн өдрүүдэд “Халуун сэтгэл” хэмээх нүүрсний аянг зохион байгуулж Чингэлтэй дүүргийн сонгогч олондоо нүүрс тараалаа. Одоо ч тэрхүү аян үргэлжилж байгаагааг дашрамд дурдах нь зүйтэй. Дашрамд дурдахад нэг иргэнд хоёр шуудай нүүрс тараасан сурагтай.
9.Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь нутгийн зон олондоо өөрийн нэр бүхий аяга тараажээ. Дээшээ харсан сав гэдэг утгаараа нутгийн иргэд нь бэлэгшээж буй сурагтай. Даруухан ч гэсэн түүний энэхүү бэлэг өөрийгөө байгаа гэдгийг Сүхбаатарчуудад сануулсан.
10. Газар тариалангийн үйлдвэрлэлээр дотооддоо тэргүүлэгч “Гацуурт” ком-панийн захирал Л.Чинбат “Хямралын Эсрэг-Дэм дэмэндээ” аяныг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж, хүнсний ногоог 550 төгрөгөөр худалдаалав. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ улс төрд орохгүй гэдгээ илэрхийлсэн ч ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ өвөртлөх зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан гэх. Түүний хувьд УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
11. Увс аймгийн Ардчилсан намын дарга бөгөөд “Тэсо” кропрацийн захирал О.Цогтгэрэл өөрийнхөө компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээ Увс аймгийн өрх бүрт шинэ жилийн бэлэг болгон илгээжээ. Тэрбээр, өнгөрсөн нэгдүгээр сард Увс аймгийн АН-ын даргаар сонгогдсон юм. О.Цогтгэрэлийн явуулсан бэлэгт хайрцаг дүүрэн бэлэгт “Лавшаа” гоймон гурван уут, гурвалжин болон цагаан будаа тус бүр нэг кг, хоёр төрлийн чипс, 0,5 кг-ын наранцэцэгийн тос, зөөлөн чихэр, О.Цогтгэрэлийн зурагтай хуанли зэргийг хийжээ.