Хосуудын харилцааг үгүй хийдэг дөрвөн шалтгаан

Төгс төгөлдөр хосуудыг кинон дээрээс л хардаг. Эсвэл ямар нэгэн сайхан зохиолоос. Гэхдээ энэ бол бодит амьдрал биш. Үүнд маш олон шалтгаан бий. Вашингтоны их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш Жонн Готмэн(John Gottman) голлох 4 шалтгааныг тодорхойлжээ. Шинжээчдийн дүгнэлтээр ихэнх гэр бүл дараах шалтгаануудааас болж салж байгаа гэсэн судалгаа гарчээ. Салалтад хүргэх гол шалтгаанууд, тэдэнтэй хэрхэн тэмцэх талаар хүргэж байна.

hosuud_TlDkcWH

1. Хэтэрхий их шүүмжлэх

Бидний өөрсдөө ч анзааралгүй хийгээд сурчихсан зуршлууд байдаг. Хосынхоо муу зуршлийг засахын тулд зөв зааварчилгаа хэрэгтэй. Бухимдлаа илэрхийлэх болон жижиг сажиг гомдлоо шүүмжлэлээс ялгаж сурахыг сэтгэл судлаачид зөвлөж байна. “Гомдол бол байдаг л зүйл. Гэхдээ шүүмлэлийн хувьд бол хатуудна. Яг тухайн мөчид юу хийснээр нь биш тухайн хүний хувь хүн зан чанарыг доромжилж байгаа хэрэг юм.” хэмээн Доктор Готмэн хэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ялангуяа энэ зан чанар нь хүйсийн эрх тэгш байдалд зөрчилтэй юм. Та хэн ч бай хайртай хүнээ хэзээ ч битгий шүүмжилж байгаарай.
Хэрхэн шийдэх вэ?
Чухал асуудлыг хэлэлцэж байгаа үедээ зан чанарыг нь битгий шүүмжлээрэй.
2. Өөрийгөө өмөөрөх
Шүүмлэл сонссоныхоо дараа ихэнхдээ бид өөрийгөө өмөөрдөг. Гэхдээ зарим маргалдааны үед бүх зүйл зүгээр юм шиг л байх хэрэгтэй. Биеэ өмөөрөх үед илрэх түгээмэл шинж тэмдэг бол хариуцлагаас зугтаж “Үгүй ээ, үгүй. Энэ би биш. Энэ бол чи. Чамаас болж энэ бүгд эхэлсэн” гэж хэлээд л бүх зүйлийг нурааж байгаа юм. Готмэнийхээр өөрийгөө өмөөрөх үйлдлийг 2 ангилдаг. Түрэмгий ширүүнээр дайрах, зайгаа барих
Хэрхэн шийдэх вэ?
Хостойгоо ярилцаад үзээрэй. “Бүх зүйл ” гэх үгийг сонссон бол асуудлыг бүү орхи. Тэр таныг доромжлоогүй харин энэ яриагаа дуусгах л чухал байгаа юм.
3. Дуугаа хураах
Дуугүй байх нь алт гэдэг ч хосуудын харилцаанд аюул авчирдаг. Доктор Готмэнийхээр өөрсдийнхөө харилцаанд хана бий болговол харилцаа дуусгавар болно. Дахин оролдсон ч энэ харилцаа нуран унах болно.
Хэрхэн шийдэх вэ?
Ярилцахдаа бүү бууж өг. Сэтгэл судлаачдынхаар бол ихэнх хосууд санал бодлын зөрчлөөс болж салдаг. Гэхдээ энэ нь өөр өөрийн үзэл бодлыг солилцохдоо л бэлэн биш байгаа юм.
4. Үл хүндэтгэх
Үерхлээ тийм хурдан дуусгахыг хүсч байна уу? Үгүй л биздээ. Олон нийтийн дунд цохиж нүдэхгүйгээр эсвэл нүдээ эргэлдүүлж, тогтмол санаа алдах нь өөр жигшлийн хэлбэр байж болно.
Хэрхэн шийдэх вэ?
Ялангуяа олон нийтийн газар биенээ доромжлох хэрэггүй. Сэтгэл судлаачдийн үзэж байгаагаар амжилттай яваа гэр бүлүүд өөрсдийгөө хүндэтгэн дутагдалтай талаа тэр даруй хүлээн зөвшөөрдөг ба өөрөөр хэлбэл бие биедээ доромжлох боломж олгодоггүй байна.  Жигшил зэвүүцэл цаашлаад үзэн ядалт болон хувирч харилцааг эцэслэдэг.
Таны бодлоор энэ дөрвөөс өөр ямар шалтгаанууд хосуудын харилцааг үгүй хийдэг вэ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …