Секс хийхийн өмнө сармис идвэл яадаг гээч

14474700475646a3dfec196Шотландын Стерлингийн их сургууль, Чехийн Карловын их сургуулийн эрдэмтэд хамтарч нэгэн судалгааны ажил явуулаад сармисны үнэр эрчүүдийг илүү дур булаам санагдуулдаг болохыг олж мэджээ. Тиймээс судлаачид болзоонд явахаар зэхэж байгаа эрчүүдэд элдэв үнэртэй ус цацахын оронд сайтар сармис идэхийг зөвлөж байна. Энэ ногоо амнаас эвгүй үнэр ханхийлгэж, охид хүүхнүүдийг үргээх магадлалтай ч сармис идсэний дараа эрэгтэй хүний хөлсний үнэр эсрэг хүйсний хүмүүст илүү тааламжтай санагддаг гэнэ. Туршилтын явцад эрдэмтэд сайн дураар оролцогч 42 эрд түүхий сармис, сармисны амттай бэлдмэл зэргийг идэхийг санал болгожээ. Дараа нь судлаачид тусгай хөвөнгийн тусламжтайгаар тэдний биеэс ялгарах хөлсний үнэрийг 12 цагийн дотор шингээж авдаг байв. Мөн хажуугаар нь сармис идээгүй үеийнх нь хөлсийг дээжлэн авч байсан аж. Улмаар тэдгээр үнэртний дээжийг туршилтад оролцсон 82 эмэгтэйд үнэртүүлээд, дур булаам, тачаангуй, эрэлхэг байдал зэрэг хэмжүүрүүдээр үнэлж дүгнэхийг хүсчээ. Эрчүүд сармисыг их идэх тусам тэднээс ялгарч буй хөлсний үнэр эмэгтэйчүүдийг илүү татаж байсан гэнэ. Сармис нянгийн эсрэг үйлчлэлтэй учраас ингэдэг хэмээн эрдэмтэд тайлбарлав. Сармис өвчин үүсгэгч бичил биетүүдийн тоог бууруулж, ханиад томуунаас сэргийлээд зогсохгүй хүнээс ялгарч буй хөлсний таагүй үнэрийн эх сурвалж болох нянгуудын бөөгнөрлийг сааруулдаг аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …