Хөлийн голын хөндийд цахилгаан станц барих нь байгаль орчинд асар их халтай

DSC00374  УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  өчигдөр ажлаа тайлагналаа. Энэхүү мэдээллийг хийсний дараа БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хаврын чуулганы хуга­цаанд  танай байнгын хороо хэд хэдэн хуулийн төслийг  УИХ-д оруулж,  батлуулсан. Олон нийтийн эрх ашигт хэр нийц­сэн хуулиуд байв?

-Ойн  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах  тухай хуу­­лийг баталсан. Өнгөрсөн тав­­ду­гаар сард өргөн барь­сан төс­лийг чуулган завсар­ла­хын өм­нө баталсан.  Мөн Монгол Ул­­сын эдийн за­саг, нийг­мийг хөгжүүлэх чиглэ­лийн бие­лэл­­тийн анхны хэлэлцүүл­гийг хийж, Эдийн засгийн  байн­гын хороонд хүргүүлсэн.

Энэ бол өнгөрсөн оны үндсэн  чиг­­лэ­лийн биелэлт. Мөн 2013 оны тавдугаар сарын найм­ны өдөр Ерөнхий сайд  Н.Алтан­хуягийн Дорноговь аймгийн  Улаан­бад­рахад очиж ажилласан ажлын  тай­ланг, манай байнгын хороо сонссон. Түүнчлэн Газрын ту­хай хуультай холбоотой хэлэл­цүүлгийг холбогдох  салбарын эрдэмтэн  судлаач, төрийн  бус  байгууллагуудын  дунд хийсэн.

-Газрын тухай хуулийг Зас­­гийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан. Гэвч өнөөд­­рийг хүртэл батлаагүй бай­на. Хойшилоод бай­гаа шалт­гааныг нь тайлбар­лах­гүй юу?

-Газрын тухай хууль бол багц төсөл. Тиймээс маш өр­гөн агуулгатай. Газрын ха­рил­цаа, Монгол Улсын үндэс­ний аюулгүй байдал, тусгаар  тогт­нолтой холбоотой хууль.

Тий­мээс заавал хаврын чуул­ганд багтааж батлах гэж яарах шаардлагагүй. Манай байн­­гын хороо ажлын хэсэг гар­гаж, нухацтай хэлэлцэж бай­гаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлаар байгуулагдсан аж­лын хэсэг өнөөдрийг  хүртэл 16 удаа хуралдсан  байдаг юм билээ.

Хуулийн төсөлд туссан  хөдөө аж ахуйн газар буюу бэлчээр, газар тариалангийн газрын эзэмшил, ашиглалтын талаар сайтар  ярилцах хэрэгтэй.

-Багц хуулиас Газар алба­дан чөлөөлөхтэй холбоотойг  нь Засгийн газар эргүүлэн  тат­сан байгаа. Цаашид хэр­хэх вэ?

-Энэ хуулийг  Барилга хот бай­гуулалтын яамнаас өргөн  барь­­сан  байсан. Газар албадан чө­лөө­лөх тухай хуулийг  Бай­галь орчин,  хүнс, хөдөө аж ахуйн  байн­­гын  хороо  хэлэлцэх явцад ги­­шүүд өөрсдөө байр сууриа илэр­хийлсэн. Нэр­нээ­сээ эхлээд бу­руу ойлголт  өгө­хүйц, хүний эрх, өмчид хал­даж байгаа гэдэг асуу­дал  гарсан.

Тиймээс  Зас­­гийн газраас эргүүлэн  тат­­сан. Гэхдээ Монгол Улс нийс­­лэл хотоо хөгжүүлж,  ба­рил­га­жих  ёстой.  Газар  чө­лөөлөхтэй холбоотой иргэн,  төр  хоёрын  хоо­ронд маргаан гар­саар  бай­гаа нь үнэн.

Гэхдээ ир­гэдээ хо­хироохгүй байх агуул­гатайгаар Засгийн газар дахин  оруулж ирж, хэлэлцээд явах байх. Нө­­­­гөө талаар газрын тухай багц хуульд чөлөөлөхтэй хол­боо­­­той тодорхой заалтуудыг  оруулж болно. Газрын ту­хай багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай хол­бог­­дуулан гадаадын суд­лаач, мэр­гэжилтнүүдийн санал, зөвлө­гөөг сонссон.

Тэдний хэлсэн са­налаас хамгийн оновчтой нь зарим улс оронд  тухайн  орон нутагт  чөлөөлөгдөх гэж байгаа нийт иргэдийн 70 гаруй хувь  улсаас санал  болгож байгаа үнийг зөвшөөрсөн  тохиолдолд, тус газрыг албадан  чөлөөлдөг  юм билээ. Энэ бол  дэлхий ний­тийн жишиг. Тиймээс бид энэ туршлагын хамгийн  боломжит хувилбарыг хуульдаа тусгаад  явах  нь зүйтэй.

-Дулааны V цахилгаан  стан­­­цын  газрын  асуудал  одоо хүртэл  шийдэгдээгүй бай­­на. Энэ асуудал хэзээ то­дор­хой болох вэ?

-Хотын цахилгаан, дулааны хан­гамж нь хэрэглээнийхээ өсөл­­­төөс хоцроод олон жил өн­гөр­сөн. Төвийн эрчим хүч­ний системийн цахилгааны дөрөв­ний нэг, дулааны тавны гурвыг дангаараа V цахилгаан станц хангадаг.

Хуучирч, элэг­дэж жагсаалтаас гаргах бол­сон II, III  станцтай нийлээд Улаан­баатар хотын дулааны ца­хилгаан станцуудын нийлбэр хү­чин чадал 1585 гигакалори цаг.

Гэтэл 2010 онд дулааны хэ­рэг­цээ 1555 гигакалори цаг болж, үйлдвэрлэх хүчин чад­лаа­саа давжээ. Энэ нь урин ду­­лааны улиралд цахилгаан стан­­цууд оргил ачаалаалаараа ажил­лаж, хэрэглэгчдэд цахил­гаан түгээж байна. Энэ нь өв­лийн эд ачааллаа давах, нөөц боломж бидэнд байна уу гэ­сэн асуудлыг үүсгэж байгаа.

Баян­зүрх дүүргийн Хөлийн хөн­дий гэдэг газарт  цахилгаан  станц барих  нь байгаль орчин  талаа­саа асар их  халтай. Тиймээс хувь гишүүнийхээ зүгээс би тэнд станц барихыг  дэмжихгүй байгаа.  Гэхдээ холбогдох яам  нь байгаль орчны дүгнэлтээ ха­раахан танилцуулаагүй байна.

-Ноос ноолуурын салбарт ажил­лаж буй үндэсний үйлд­вэрлэгчдийг дэмжиж Чин­гис бондын мөнгөнөөс сан­хүү­жүүлсэн. Үндэсний үйлд­­вэр­лэгчид урамшууллаа ав­сан уу?

-УИХ-аас өнгөрсөн онд  тог­тоол гаргасан. Үндэсний үйлд­вэр­лэгчид болон мал бүхий ир­гэ­дийг дэмжих зорилгоор до­лоон хувийн хүүтэй бонд  гар­гасан. Энэ тогтоолын хэрэг­жил­­тийг түргэтгэх зорилгоор Зас­гийн газарт үүрэг өгсөн. Зас­гийн газар ажил хэрэг  бол­гож байгаа байх.

Энэ  нь  арьс шир боловсруулдаг үндэс­ний үйлд­вэрүүдэд таван жи­лийн ху­га­цаатай, тодорхой хэм­жээний хөн­гөлөлттэй зээл олгосон. Мөн урамшуулал бий. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байгаа.

Б.Пүрэв

“Монголын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …