Жүжигчдийн тэргүүлэхийг хүсдэг жагсаалтын тоонд зүй ёсоор Форбес сэтгүүлээс гаргадаг хамгийн хамгийн хэмээх жагсаалт ордог. Харин энэхүү хамгийн хамгийн жагсаалтын хамгийн өгөөмөр жүжигчний жагсаалтын Жонни Дефф нэг биш бүр хоёр дахь жилдээ дарааллан тэргүүлж байна. Учир нь тэрээр өөрийн киноноос олсон ашгийн 1 доллар тутамдаа 20 цент нэмж буяны үйлсэд хандивладаг аж. 52 настай жүжигчин маань зөвхөн киноноосоо олсон мөнгөө буяны үйлсэд зарцуулдаг бөгөөд түүний эхнэр үүнд дургүйцдэггүй аж. Ганцхан жүжигчин Жонни Дефф ийм өгөөмөр гэж бодож байна уу? Үгүй түүнээс гадна бусад жүжигчид ч мөн адил буяны үйлсэд маш их мөнгө хандивладаг юм. Жишээ нь Дензел Вашингтон, Адам Сандлер нар ч гэсэн өөрсдийн олсон мөнгөнийхөө багагүй хэмжээний мөнгийг буяны үйлсэд зарцуулдаг аж. Дараа жил ч мөн адил сайн үйлсэд их хөрөнгө оруулалт хийхийг хүсье.
Б.Нараа