Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд болон оюутан, сурагчид ихээр өртөж байгаа аж. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.
Иймд бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
Хүүхдүүдээ вакцинд нь хамруулж, А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх, гарын ариун цэвэр сахиж, амны хаалт хэрэглэн, тэжээллэг хоол идэх хэрэгтэй хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.