Юанийн ханш өсчихвий

40e4f0eab9bc3f4bbig Монголчууд идэж уух, өмсөж зүүх гээд бүхий л хэрэглээний бараа бүтээгдхүүнээ замын үүдийн вагонд жихцэлдэж чирч гулдаран байж оруулж ирсээр удлаа. Одоо ч гэсэн урдаас ирэх вагон хэрэгтэй хэрэггүй бараагаар пиг чихээстэй ирж яваа.

Гэтэл сүүлийн жилүүдэд урд хөрш мөнгөний бодлого суларч эрээнийг зорьдог хэдэн наймаачид маань “Юанийн” ханш өсчихвий буурчихвий гэж өдөр шөнөгүй эмээх болжээ. Хөлсөө урсган байж хэдэн бараа дарж ирдэг ханш унавал тэгээд л шатах нь тэр. Урд хөршийнхөн маань ухаалаг гэж жигтэйхэн Монголд зарагдах барааг улирал цаг үеэр тооцоолж бараа бүтээгдхүүний үнийг өсгөж бууруулна.

Есөн сард шинэ хичээлийн жил эхэлж байгаатай хобогдуулан наймаачид бараа дарахаас өмнө иений ханш өсчихвий гэж эмээж байна. Эрэлт хэрэгцээг даган ёсдүгээр сард юань өсөж магадгүй байна. Жил жилийн адил эцэг эхчүүд цуглуулсан хэдээ халааслаад урагшаа явах нь дамжиггүй. Ойрын үед урагшаа явах галт тэрэгний билет нилээн очертой байгаа гэнэ.

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …