БНХАУ-ын их дээд сургууль гар утас ашиглахыг хоригложээ

10320364_1097194150321404_6501783659578372266_nХойд Хятадын Шаньси мужын их дээд сургуулиуд хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн Даваа гаригт Хятадын мэдээллийн сувгуудаар Тайюунь их сургуулийн оюутнууд хичээлдээ орохоосоо өмнө утсаа хэрхэн хураалгаж байгаа талаар зураг болон мэдээллийг тараасан байна. Ингэх болсон шалтгаанаа багш нар тайлбарлахдаа сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудыг төвлөрүүлэхэд туслах зорилготой гэсэн бөгөөд “Гар утасгүй анги танхим” гэсэн бичгийг анги болгоныхоо үүдэнд наажээ. Гар утасны хэрэглээ сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр өсөж байгаа. Статистикийн судалгаагаар БНХАУ-д 668 сая интернет хэрэглэгч байдаг ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар 594 сая гар утас хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг байна. Хэрэглэгчдийн 78 хувь нь 10-аас 39-н насны иргэд байдаг ба түүний 31,4 хувь нь 20-29 насныхан байдаг аж. Энэ судалгаагаар интернет хэрэглэгчдийн хамгийн том бүлэг нь оюутнууд байдгийг баталсан юм.

12376520_1097194056988080_172044974389587780_n 12390862_1097194166988069_7838995243676386778_n

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …