Японы ганц бие эрчүүд Зул сарын баярыг эсэргүүцэж байна

3fc1c0df-9eee-4ddc-859c-c62d1aa40292Япон орны ганц бие эрчүүд зул сарын баярыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Энэхүү баярыг улс, үндэстэн болгон өөр өөрөөр тэмдэглэдэг. Гэхдээ ихэвчлэн баярын орой хайртай бүсгүй, халамжит гэргий, үр хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг аж. Тэдний тэмцлийн гол шалтгаан нь ганц бие учраас хамт тэмдэглэх хосгүй байгаа явдал юм. Зул сарын баяраар Санта Клаус сайн байсан хүүхдүүдэд бэлэг өгдөг ч насанд хүрсэн хүнд бэлэг өгдөггүй. Японд ихэнх хосууд зул сарын баяраар гайхалтай шөнийг өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс эдгээр ганц бие эрчүүд ” Дахин зул сарын баяр гэж байх ёсгүй” “Христийн мэндэлсний баяр бидэнд ийм ялгавартай хандаж болохгүй” Найз охингүй, эсвэл гэрлээгүй хүмүүс хэтэрхий гадуурхагдаж нэр хүндгүй үлдэж байна. Бид энэ бэрхшээлийг зогсоох ёстой” гэсэн утгатай лозон барин жагсаж байгаа аж. Тэд мөн өнгөрсөн хоёрдугаар сард Валентиний баярыг эсэргүүцэн жагсаж байсан юм.

Б.Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …