Царай зүс, бие галбираараа төрсөн эгчтэйгээ усны дусал мэт адилхан гэгддэг Ч.Номинхолбоо залуусын харцыг эрхгүй татдаг сайхан бүсгүй. Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо гоо сайхны мэс заслын ачаар урьдынхаасаа огт өөр болсноор барахгүй ихэр мэт андуурагддаг хөөрхөн дүүгээ ч багагүй “тордоод” авсан. Харин одоо гэр бүлтэй болж, хоёр ч охиноо тэвэрсэн дуучин эгчийнхээ хамгийн сайн туслагч нь болж яваа Ч.Номинхолбоо ганц бие хэвээрээ.
Нэгэн үе олны танил эрхмүүдтэй хэвлэлээр нэр холбогдож байсан ч албан ёсоор үерхэж нөхөрлөсөн залуус тун ховор энэ бүсгүй саяхнаас улстөрчидтэй найзархаж буй нь илт болжээ. Шинэ жилийн баярын арга хэмжээ энд тэндгүй зохиогдож байгаатай холбогдуулан Ч.Номинхолбоо ч хэдэн найзын хамт томоохон үдэшлэг, хүлээн авалтанд олны нүдийг хужирласан шигээ суудаг болж.
Тэрбээр саяхан нэгэн намын шатны байгууллагын шинэ жилийн баярт оролцсон бөгөөд УИХ-ын гишүүд, сайд дарга нартай тун ч дотнохон харилцаж хамтдаа зураг хөргөө татуулаад авч. Угийн сүйхээтэй дуучин бүсгүйн сэргэлэн дүүг энэ мэтээр улстөрчдийн анхаарлыг татаж, цаашлаад улс төрд хөл тавихаар зэхэж явна гэж хардах хүн ч мэр сэр тааралдана. Үдшийн гоёл, үзэсгэлэнт төрхөөрөө эрчүүдийн харцыг соронзон мэт татсан Ч.Номинхолбоо чухам юу сэдсэн бол…
эх сурвалж: photonews.mn