Сүүлийн үед нийтийн тээврийн автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Өчигдөр автобусны жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаад осол гаргасан ноцтой хэрэг гарсан бол өнөөдөр зорчигч мөргөж гэмтээсэн осол дахин гарлаа.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруу Баянбүрдийн тойрог дээр “Монкара” ХХК-ийн “Aero Citi-540″ маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 37 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байжээ.
Б.ГЭРЭ