Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн орчимд МИ8 нисдэг тэрэг осолдсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны газрын дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ. Тэд “өчигдөр орой Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд МИ8 загварын нисдэг тэрэг осолдож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн албан хаагчид бэртсэн харамсалтай осол гарлаа. Уг нисдэг тэргээр цэргийн сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Ослын улмаас техникч ахмад Н.Батбаяр амь насаа алдсан байна. 37 настай, Зэвсэгт хүчинд 17 жил ажилласан ахмад цолтой хүн байсан. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Нисдэг тэрэг осолдох үед нийт 11 цэргийн албан хаагч байснаас одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагчийн биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн цэргийн албан хаагч доод мөчний хугаралтай, нэг цэргийн албан хаагчийн хавирга хугарсан, гурван цэргийн албан хаагч арьсны гуужилттайгаар Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээр цэргийн албан хаагчдын эмчилгээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас онцгой анхааран ажиллаж байна” гэлээ.
Түлхүүр үгшинэ мэдээ
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …