Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын “Tianya” интернэт форум, “WeChat”-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг “Гахай үржүүлдэг тариачин бүсгүй” гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна.
Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь 596,816 граммтай тэнцэнэ). Одоо 10 гаруй жинтэй гахайн торойг 5-6 сарын хугацаанд 200-300 жинтэй том гахай болтол бордох аргыг Хятад даяар мянга мянган гахайн фермд хэрэглэж байна.
Гахайн торойг өдөрт 2 удаа хооллодог ба нэг удаад 2–3 жин будаа фураж идэх ёстой. Гахайн тэжээл бэлдэхийн тулд 100 жин хүнс дээр хэдэн арван жин нэмэлт бодис хольдог. Эдгээр нэмэлт нь гахайн торойг хурдан өсч томруулахад хэрэгтэй. Ингэж бордсон гахайн торой өдөрт 1 жин нэмдэг. Харин 50 жингээс дээш болж томорсон гахайд өдөр бүр асар их ус уулгаж, бордох тул өдөрт 2-3 жин нэмэх болно. Бордооны гахайг зөвхөн хооллох гэж сэрээдэг, бусад үед тэд унтаж байдаг юм.
Бордсон гахай 100 жинтэй болмогц тэжээлд нь химийн бордоо, шээсний гранул нэмж хольдог. 100 жин тэжээлд хэдэн жин химийн бордоо нэмнэ гэсэн үг. Үүний ачаар гахайн арьс, үс гялалзсан гоё болж, өндөр үнэ хүрдэг аж. Гэхдээ энд нэг “но” бий, нэмэлт бодистой бордоогоор хурдавчилсан аргаар бордсон гахайг 200-300 жинтэй болмогц шууд зарахгүй бол болохгүй. Яагаад гэвэл гахай хөл дээрээ зогсч чадахаа байдаг аж.
Нэмэлт бодисууд гэдэгт их хэмжээний даавар, нойрны эм, өөр олон төрлийн эм багтана. Гахай үржүүлэгчид өөрсдөө хэзээ ч ийм гахайн махыг идэхгүй. Тэр бүү хэл өөрийн гэр бүлд зориулан тусад нь хэдэн гахайг ердийн аргаар тэжээдэг аж. Дашрамд дурдахад, нэмэлт бодисоор тэжээгээгүй торой 12 сарын дараа л 200 жин хүрдэг юм. Иймээс гахайн тэжээл үйлдвэрлэдэг хятадууд, бас тэжээлийг борлуулдаг хятад наймаачид хэзээ ч гахайн мах иддэггүй.