Бразилийн Эрүүл мэндийн яам хойд хэсгийн бүс нутагт оршин суудаг эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриаллаа. Энэ нь хойд бүс нутгийн 2000 гаруй нярай хүүхдэд халдварлаад буй Микроцефалия вирусын тархалттай холбоотой юм байна.
Энэхүү вирус нь хүүхэд тархины дутуу хөгжилтэй, хэвийн хэмжээнээс жижиг гавалтай төрөхөд хүргэдэг аж.
Европын Өвчнөөс сэргийлэх, хянах төвийн тайланд бичсэнээр, 2014 онд Микроцефалия вирусын 147 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 2400 тохиолдол бүртгэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр Бразилийн Параиба, Пернамбуку мужуудад вирусын тархалт өндөр байгаа аж. Мөн Сан-Паулу, Рио-де-Жанейро зэрэг хотуудад цөөн тооны тохиолдол бүртгэгдсэн нь асуудал дагуулаад байна. Учир нь 2016 оны зуны олимп Рио-де-Жанейрод болох юм.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Микроцефалия вирус нь шумуулаар дамжиж халдварладаг юм байна. Тиймээс шумуул үржих боломжтой тогтоол ус, усан санг устгаж эхэлжээ. Вирусын халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд одоогоор микроцефалия вирусыг эмчлэх эм, тариа гараагүй байна гэжээ
эх сурвалж: eagle.mn