Од хос болох Ким Кардашьян, Канье Уэст нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь мэндэлсэн явдал их нууц байдалд болсон билээ. Кимын хэвтэж буй төрөх тасаг руу аливаа гадны хүн орохыг хоригложээ. Энэ нь ч аргагүй байлаа. Шинээр мэндэлсэн хүүгээрээ Ким, Канье нар мөнгө хийхээр шийдсэн байна.
Тэд нэг ёсны дуудлага худалдаа явуулаад тэр үеэрээ Сэйнт хүүгийн анхны гэрэл зургийг авахын төлөө хамгийн өндөр үнэ хэлэх хэвлэлийг тодруулжээ. Одоогийн байдлаар 2.5 сая доллараас илүү мөнгийг хэн ч санал болгоогүй гэнэ шүү.
Биеэ тоосон хос энэ мөнгийг чамлаж байгаа бөгөөд бусад оддын хүүхдийн зураг үүнээс илүү үнэ хүрч байсныг мэдэгдэв. Жишээ нь, Мэттью Макконахигийн хүүхдийн анхны гэрэл зураг гурван сая доллар, Женнифер Лопесынх зургаан сая доллар хүрч байсан бол Жоли, Питт нарын ихрүүдийн зургийг авах гэж People, Hello! сэтгүүлүүд 11 сая доллар төлж байсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn