Дөнгөж сая “Туушин” зочид буудлын хашаанд гал гарлаа. Азаар ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд ОБЕГ-ын гал унтраах ангийнхан цаг алдалгүй ирж уг галыг унтраасан юм.
Гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, зочид буудлын ард хураасан байсан их хэмжээний барилгын хог шатсан байна. Энэ нь тамхиа унтраалгүй хаяснаас үүдэн гарсан байж болох гэнэ.