Дуучин М.Нара хүүгийнхээ эцгийг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ

Screenshot_5_500x500Жил гаруй хугацаанд үерхэж дотноссон хайртай залуугаасаа хөл хүндтэй байхдаа салж хоцорсон дуучин М.Нара нэгэн үе чамгүй сэтгэлээр унасан гэдэг. Өлгийтэй хүүгээ тэврэн өдөржин цонхоор ширтэн сууж, бүтэлгүй хайрынхаа араас сэм гуниглаж суусан үеэ тэрбээр хэдхэн сарын дараа л мартаж орхисон гэх. Учир нь, хүүгээ гэх хүсэл сэтгэлгүй тэрхүү залуугийн хойноос гуньж гутрах нь шал дэмий зүйл гэдгийг ухаарч ойлгосноо ний нуугүй дэлгэсэн М.Нара нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо гомдлын нулимс унагаж суусан.

Хэзээ нэгэн цагт сайхан гэр бүлтэй болж, хөөрхөн хүүгээ төрсөн эцгээс нь дутуугүй хайрлаж өсгөх сайн залуутай учирна гэдэгтээ итгэл дүүрэн явдгаа ч энэ үеэр цухуйлгасан билээ. Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Хүүгийн эцгийн талаар одоо янз бүрийн юм яриад яахав дээ. Тэртээ тэргүй өнгөрч хоцорсон асуудал. Тэгээд ч бид хоёр одоо хамт амьдрахгүй, цаашид ч тэр хүнийг би хүлээж авахгүй. Яахав, хүүгээ хааяа боддог л байлгүй. Надад харамсаад байх юм алга” хэмээн ярьжээ.

Үүгээрээ тэрбээр өөрт нь үлдээсэн сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй гэдгийг сануулснаар барахгүй, урьдын адил гоо үзэсгэлэнтэй басхүү эрч хүчтэй бүсгүй болсон учраас экс хайрт нь эргэж ирсэн ч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ.

43ec04ba4b076739original

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …