Манай улс төрчдөөс цөөхөн хэдэн эмэгтэй гишүүд бий. Тэд цаг үргэлж л олны анхааралд баайдаг. Аль аль талаараа бусдад үлгэр жишээ болох нь зүй хэрэг. Гэхдээ гадаад байдал, гоо сайхан тал дээр гишүүд маань төдийлөн анхаарал хандуулдаггүй, мэдрэмжгүй гэх шүүмжлэлийг олон нийтээс хүртэх болжээ. Энэ жилийн шинэ оны гоёлд эмэгтэй гишүүд тохиромжгүй гоёцгоосон тухай “цэнхэр үст” Э.Цэрэн ийн өөрийн цахим хуудаснаа илэрхийлэв.
Тэрээр “Манай бүсгүйчүүлд бүгдэд нь стилист хэрэгтэй байна. З.Баянсэлэнгийн даашинз хүчтэй харагдана, гэхдээ үс налмайгаад нэг л биш. Ц.Оюунгэрэл эмэгтэйлэгч дэндүү хямдхан харагдана. Борчууд дундаас гаралтай мөнгө хэмнэсэн гэж л битгий яриарай. Л.Эрдэнэчимэг уул нь хамгийн чамин хувцасладаг ч энд донжоо олсонгүй. Г.Уянгын титэмийн санаа хөөрхөнч улс төрч эмэгтэйд зохихгүй. Д.Оюунхорол гишүүний эрэмгий тал бүх л юманд дийлчих юм. С.Одонтуяа гишүүнийг урт ягаан хормой унжралдаад их явцгүй харагдуулж байна. Д.Сарангэрэл хэт баригдмал ч энүүхэндээ донжоо тааруулж, 2 гараа нуусан нь их зөв.
Энүүхэндээ хэлэхэд та нар минь имиж макертэй болоо! Улс төрч бүсгүйчүүдийн алдаа оноог хэлдэг засдаг мэргэжлийн хүмүүс цаана чинь байдаг юм. Хувь хүн болгон өөрийн онцлогтой ч олон нийтийн төлөө явж буй та бүхэн өөрсдийгөө зөвөөр илэрхийл. Энэ зураг чинь ч гэсэн та бүхний Пи Ар юм шүү дээ. Эндээс харахад бүгд жингийн жаахаан жаахан илүүдэлтэй байна, тиймээс хувцас нь тиймэрхүү зохицгоож.
Жич : өөрөө олигтой юм шиг гээд над руу дайрав. Би улс орныг тэргүүлэх эмэгтэйн нэг биш. Эднийгээ хайрласандаа хэллээ” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн