“Лалын улс”-ынхан Их Британийн таван иргэнийг хөнөөж буй бичлэгээ цацав

“Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлийнхэн Их Британийн таван иргэнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж цаазалж буй 11 минутын бичлэг цацжээ. Тус бичлэгт их британи аялгатай нэгэн этгээд, хүү хоёрын яриа гарч, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан тус улсад халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн байна.

“Буруу номтнууд”-ыг хөнөөж байгаа хэмээн ярьж буй хүүгийн дүрсээр үргэлжилдэг тус бичлэг баттай эсэхийг хараахан нотлоогүй байгаа аж. Их Британийн Гадаад хэргийн яамнаас тус бичлэгийг шалгаж эхэлсэн талаар мэдэгджээ. Гартаа буу барьж, баг зүүсэн жихад эр “Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлийн “сүр хүчинд эргэлзэж зүрхэлсэн” хэмээн Дэвид Кэмероныг буруутган, газар нутагт чинь халдана хэмээн заналхийлсэн байна.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …