Гааль, татварыг С.Пүрэв, статистик, бүртгэлийг Ц.Пүрэвдорж даргална

1451896492_tomilogdloo

Эрх баригч АН төсвийг хэмнэх үүднээс зарим байгууллагуудыг нэгтгэхээр болсон. Энэ ажлын эхлэл болсон Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх ажил өдгөө ид явагдаж байна. Орон тооны олон ажилтантай, буруу ташаа мэдээлэл цацдаг, ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг, хүнд сурталтай гээд дээрх байгууллагуудад засах зүйл олон байснаас гадна төсвийг хэмнэх үүднээс ийнхүү дөрвөн том байгууллагыг хоёр болгохоор болсон бөгөөд энэхүү хоёр байгууллагын даргаар хэн, хэн ирэх нь нэлээд анхаарал татсан зүйл байсан юм. Тэгвэл гааль, татварыг нэгтгэсэн газрын даргаар  Сангийн дэд сайд асан С.Пүрэв ирэхээр болж байгаа аж. Нөгөө талаас 2015 онд Монгол Улсад цалингийн дундаж хэмжээ 850 мянган төгрөг байсныг судалж тогтоосноо тайлагнаж үүндээ иргэд олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртсэн Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар одоогийн Улсын бүртгэлийн газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилохоор болсон аж. Ямартай ч, эдгээр байгууллагуудыг нэгтгэснээр цөөнгүй хүн ажилгүй болж байгаа ба ажлын бүтээмж нь сайжирна гэдэгт албаныхан итгэж байна.

Нинж

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …