Мисс бүсгүй гоолиг бие шивээсээ гайхуулав

Дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөхөөр зэхэж, Монголын сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж явсан загвар өмсөгч Т.Уранзул “Miss World Mongolia-2006” тэмцээний дэд миссээр тодорч байлаа. Түүнээс хойш хааяахан загварын тайзнаа харагдах болсон мисс бүсгүй маань томоохон компанийн захирал залуутай ханилан хоёр хөөрхөн хүүгийн ээж болсноор дахин миссийн тэмцээнийг зүглээгүй билээ.

1927667_853038324794899_3459476758474119693_n135105017201601070133

Өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн тун ч амжилттай яваа тэрбээр фитнесс клубт хичээллэн, бие галбиртаа ихээхэн анхаардаг бөгөөд загварын бүсгүйчүүдтэй ойр дотно нөхөрлөсөн хэвээр. Харин нэгэн үе топ модель С.Ариунбилэгтэй цуг “Cherful” нэртэй хамтлаг байгуулан дуулж явснаа төдийлөн ярих дургүй мисс өдгөө халуун оронд амарч тухлан яваа бололтой.

Хайрттайгаа цуг далайн эрэг дээр таатай нь аргагүй хэвтсэн зургаа олон нийтэд дэлгэснээр түүний халуухан дүр төрх хийгээд нууц шивээс эрчүүдийн дунд ёстой л аазгай хөдөлгөсөн ярианы сэдэв болж орхижээ. Хоёр хүүхдийн эх гэхэд итгэмээргүй гуалиг бие галбиртай сайхан бүсгүйн эл шивээс чухам юуг илэрхийлсэн бол оо…

эх сурвалж:photonews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …