Туранхай харагдах нууцыг мэдсэн жүжигчин Н.Ононгийн содон сельфи

Snapshot_2016-01-07_113251255842765201601070618Цагтаа охид хүүхнүүдийг битгий хэл, эрчүүдийг хүртэл өөртөө “дурлуулж” явсан алаг нүдэн Н.Онон өдгөө “Х-Түц” продакшины ноён нуруу нь гэвэл хилсдэхгүй биз ээ. Хошин урлагийн тайзнаа хүүхэд, эмэгтэйчүүдийн дүрийг тун гайхалтай амилуулдаг жүжигчдийн нэг тэрбээр хэн хүнээс дутахааргүй царайлаг гэдгээ харин ч бүр хүлээн зөвшөөрсөн.

Жүжигчин Н.Ононгийн хувьд амжилтанд хүргэсэн мяраалаг бие хаа, өхөөрдөм царайндаа тун ч их хайртай, бүр түүгээрээ бахархаж явдаг болохоо хэвлэлийнхэнд бардам нь аргагүй ярьдаг юм билээ. “Өөрийгөө намхан нуруутай, царай муутай энэ тэр гэж огтхон ч боддоггүй” гэх өөдрөг үзэлтэй түүнийг хошин урлагийнхан нь “Полдгор Онон” гэж хочлоход огт эмзэглээгүй гэсэн шүү.

Тэгвэл мань эр саяхан цахим ертөнцөд олны анхаарлыг татсан сайхан хүүхнүүд чухам ямархуу арга хэрэглэдэг нууцыг мэдээд авчээ. Хөөрхөн басхүү туранхай харагдуулах эл аргыг чамгүй хугацааны дараа олж мэдсэн Н.Онон тэднийг дуурайж зургаа авахуулсан нь энэ. Үнэхээр ч түүний давхар эрүү, өргөн шанаа харагдахааргүй байгаа биз.

эх сурвалж: photonews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …