Булганыг цочроосон будааны хэрэг

cqhaq8thv6epbabenmvh28i6a

Оны өмнөхөн Булган аймагт олныг цочроосон нэгэн хэрэг гарч өдийг хүртэл намжаагүй байгааг эх сурвалж хэллээ. Тодруулбал, тус аймгийн Рашаант суман дахь улсын сургуулийн багш ангийнхаа хүүхдийн гарыг халуун будаагаар түлжээ. Нэгдүгээр ангийн 6 настай жаал хүүг багш нь “Үргэлж аягагүй ирэх юм аа” гээд толгой түрүүгүй хараан загнахын зэрэгцээ “Алгаа тос” хэмээн зандран хоёр гарыг нь тосуулж байгаад шанагадсан час халуун будаа “аягалсан” байна. Багшдаа загнуулсандаа айсан бяцхан хүү гаран дээр нь “аягалж” өгсөн будааг асгачихгүй юмсан гэж эцсээ хүртэл тэсчээ. Будаа халуунаа маш сайн барьдаг бөгөөд том хүн ч ингэж тэсэхэд бэрх. Нөгөө талаас халуун, хүйтэнд тэсвэртэй муутай бяцхан хүү гэлтгүй хүний гарын алганд мэдрэлийн судасны төгсгөлүүд байдаг бөгөөд эдгээр судасны төгсгөлүүдийг ноцтой цочроосны улмаас 6 настай хүү татаж унадаг болжээ. Түүнчлэн хүүгийн гар түлэгдэж, сэтгэл санааны гүн цочролд орсон байна.

Нинж

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …