Ц.Чимэдцэрэн долоон тэрбумын хохирлоо барагдуулсан уу

chimedtseren-middle  “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэргээр хорих ял эдлэж, өнгөрсөн хавар суллагдсан. Түүнийг их хэмжээний хохирлоо барагдуулаагүй ч суллагдлаа гэх шүүмжлэл байсан юм.

Тэрээр нийт 11 тэрбум төгрөгийн хохиролын дөрвөн тэрбумыг нь эхний ээлжинд барагдуулаад байсан. Тэгвэл саяхан үлдсэн долоон тэрбум төгрөгийг нь барагдуулж дуусчээ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ц.Чимэдцэрэн нь банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бондийн үнийн зөрүүнээс их хэмжээний мөнгө завшсаныг хууль хяналтынхан тогтоосон юм. Нийт “Хадгаламжийн банк”-наас 13.8 тэрбум төгрөг завшсан хэрэг нь шүүхээр гэм буруутай нь нотлогдсон билээ. Гэвч түүнийг долоон тэрбум төгрөгийн хохиролоо барагдууллаа гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотойгоор ШШГЕГ-ын холбогдох ажилтнаас тодруулах гэсэн ч тодорхой хариу өгөхөөс татгалцаж буй юм.

Эзэн холбогдогчгүй, хэрхэн хохирлоо барагдуулсан талаар тодорхой бус мэдээлэл цацагдаж эхэлсэн нь Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулсан эсэх нь эргэлцэхэд хүргэж байна. Энэ талаар ч албаныхан мэдээлэлгүй байгаа юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …