Болд Чулуунчимэг: Монголын өрх бүхэн жаргалтай байх ёстой /бичлэгтэй/

cover5Залуу уран бүтээлч Болд Чулуунчимэг нар энэ сарын 14 15нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийхээр зэхэж байна. Өнгөрсөн жил Илбэе тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж байсан дуучид маань оюутан байхаасаа үерхэж нөхөрлөж амьдралаа зохиосон хосууд юм. Чадварлаг хоолой чанартай уран бүтээл гаргадаг дуучид маань сайн үйлсийн аянг ч мөн дэмждэг. Энэхүү хүмүүнлэгийн үйлсээрээ уран бүтээлчид маань  “Жаргалтай айл манайх” цомгийн нээлтэн дээрээ Монголын хоёр өрхөд гэр бэлэглэсэн юм. Үүний нэг нь самар зардаг Зулаа охины гэр бүл байсан билээ. Энэ дашрамд Зөвхөн өөрийн гэр бүл жаргалтай байхаас гадна Монголын өрх бүхэн Жаргалтай байхыг хүсдэгээ дуучид маань дурдаж байсан юм. Ингээд Болд Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” тоглолтын талаар нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхэд таатай байна

Жаргалтай-айл-манайх

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …