Б.Ангирмаагийн “Кактус” охидын хамтлагтай танилц

Рок попын төмөр хатагтай гэгддэг Б.Ангирмаа “Киви”-гийн 3-н охиноосоо гадна “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлагийн продюсераар ажиллаж байсан. Хатуу гартай, ширүүн үгтэй Ангираа продюсер шилж сонгож байж эвлэгхэн дуулчихдаг, бүжгийн эвсэлтэй 2 залууг сонгосон байдаг. Түүний ивээлд нэг орчихвол рок попын бартаатай зам дардан болох тийшээгээ ханддаг гэж залуу дуучид шивнэлдэж нүдэнд нь өртөхийг хичээдэг ч Ангирмаа “Банана” хамтлагтай удаан найзлаагүй.

COG_1884

Тэгвэл тэрээр саяхан болсон рок попын шинэ жилийн цэнгүүнд “Кактус”  нэртэй охидын хамтлагийг танилцууллаа. Ангирмаа “Киви”-г орхин ийнхүү “Кактус”-ыг сонгож байгаа гэнэ. “Кактус” хамтлагийн гурван охин “Киви” хамтлагийн анх гарч ирж байсан үе шиг хувцас, үсний өнгөрөө ижилсжээ. Тэд бүжгийн бэлтгэл, хоолойн дасгалаа өдөр шөнөгүй хийж продюсер хатагтайнхаа үгийг ягштал биелүүлж байгаа гэсэн. Үгийг нь сайн сонсож, амжилтын үзүүрээс атгаж чадвал “Киви” шиг од болох зам ойрхон байна хэмээн ярьж байгаа сурагтай.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …