Антарктид тив судлаач Д.Батмөнх Дэлхийн Өмнөд туйлд 10 гаруй хоног судалгаа хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр Болгар, Испани улсын судлаачдын багтай хамтран ажилласан байна. Д.Батмөнх нь Өмнөд туйлд судалгаа хийсэн монголын долоо дахь эрдэмтэн болж байгааг Антарктид тивийн судлалын нийгэмлэгийнхэн хэлсэн юм.
Урьд нь манай улсын судлаачид бусад улс орны судлагааны багтай хамтрахгүйгээр өмнөд туйлд очих боломжгүй байжээ. Харин өнгөрсөн онд Монгол Улс Антарктидын гэрээнд нэгдсэнээр өөрийн гэсэн судалгааны багийн мөсөн тивд байгуулах эрхтэй болсон. Бидний харж байгаа энэ хэсэг манай эрдэмтэд судалгааныхаа баазыг байгуулах юм.
Өмнөд туйлд дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь хадгалагдаж байгаа мөн их хэмжээний ашигт малтмалын нөөц бий гэсэн судалгаа байдаг. Тиймээс өндөр хөгжилтэй улс орнууд судалгааны багаа олноор Антарктид руу илгээх болжээ. Зарим улс байнгын судалгааны багтай болсон байна. Гэхдээ олон улсын Антарктидын гэрээнд “Мөсөн тив хэн нэгний өмч биш. Тиймээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж заасан байдаг. Бид энэ гэрээний дагуу өмнөд туйлд судалгаа явуулах боломж нээгдэж байгаа нь дэлхийд өөрсдийгөө сурталчлах, монгол эрдэмтдийн чадамжийг олон улсад үнэлүүлэхэд чухал алхам болно гэж тэд үзэж байна.
эх сурвалж: mnb.mn